Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ?

Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ?
Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ?. Зураг: МҮОНРТ

Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.

Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илрэнэ.

• Халуурах
• Толгой өвдөх
• Хүзүүгээр хөших
• Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)
• Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх
• Дотор муухайрах
• Цочромтгой байдал
• Бөөлжих
• Хоолны дуршилгүй болох
• Унтаарах (эрч хүч дутагдах)
• Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.

Хэрэв таньд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай!

Хуваалцах