“Wangiri”, “One ring scam” залилангийн дугаар руу эргэж залгавал өндөр төлбөр унах, гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй
Гадаадын үүрэн телефоны компаниудаар дамжуулан Монгол Улсад иргэдийн гар утсанд +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар ирдэг.
Мэдээллийн алба

Гадаадын үүрэн телефоны компаниудаар дамжуулан Монгол Улсад иргэдийн гар утсанд +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар ирдэг. Уг дуудлага 10-20 секунд ирээд тасрах ба эргэж тус дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Энэ үйлдлийг олон улсад “Wangiri” болон “One ring scam” залилан гэж нэрлэдэг.
Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс Бангладеш хотод бүртгэлтэй байх бөгөөд тус улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй байна.
Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг бөгөөд цаашид Монгол Улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британийн Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















