Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“What3words” системийг ашиглан 18 иргэний амь насыг авран хамгаалав

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“What3words” системийг ашиглан 18 иргэний амь насыг авран хамгаалав
“What3words” системийг ашиглан 18 иргэний амь насыг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанийн “3 үгт хаяг”-ийг ашиглах, хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Тус системийг нэвтрүүлснээс хойш тусгай дугаарын 101, 102, 103 утсанд ирсэн 13 дуудлагын байршлыг тодорхойлж, нийт 18 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэн хаяг байршлаа мэдэхгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч үед ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апплейкшныг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм.

Хэрэв иргэн апплейкшнээ татаагүй тохиолдолд Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвөөс иргэн рүү тусгай холбоосыг мессежээр илгээж, түүн дээр дарснаар тухайн иргэн өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харан операторт мэдээлэх боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах