Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"X box One" консол хоногт 1 сая хувь зарагджээ

Microsoft компани өнгөрсөн баасан гарагт "X box One" консолоо дэлхийн 13 улсад шинээр худалдаанд гаргаж, 24 цагийн дотор 1 сая гаруй ширхэгийг борлуулсан байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"X box One" консол хоногт 1 сая хувь зарагджээ
"X box One" консол хоногт 1 сая хувь зарагджээ. Зураг: МҮОНРТ

Microsoft компани өнгөрсөн баасан гарагт "Xbox One" консолоо дэлхийн 13 улсад шинээр худалдаанд гаргаж, 24 цагийн дотор 1 сая гаруй ширхэгийг борлуулсан байна. Sony –ийн PlayStation 4 –тэй харьцуулахад Xbox One –ийг хавьгүй олон оронд худалдаанд гаргасан хэдий ч өрсөлдөгч компанийнхаа амжилтыг ийнхүү давтлаа. Өөрөөр хэлбэл Sony компани PS4 –ийг АНУ, Канадад худалдаанд гаргаснаас хойш тус консол 24 цагийн дотор мөн 1 сая хувь борлогдсон юм.

PlayStation 4 –ийг Австрали болон Европ, Өмнөд Америкийн орнуудад 11-р сарын 29-нөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин Японы хэрэглэгчид тус консолыг худалдаж авахын тулд ирэх 2-р сар хүртэл хүлээх хэрэгтэй ажээ. "Robert W. Baird & Co" компанийн шинжээч Колин Себастианы үзэж байгаагаар энэ оны 4-р улиралд Xbox One болон PS4 –ийн аль аль нь 2.5-3 сая хувь борлогдох төлөвтэй байна. Үнийн хувьд "PlayStation 4" 399 ам.доллар, Xbox One 499 ам.доллараар зарагдаж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах