Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"XIAOMI" компани тоглоомчдод зориулсан ухаалаг гар утас худалдаанд гаргажээ

БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "XIAOMI" компани компьютер тоглоомчдод зориулан “BLACK SHARK” нэртэй ухаалаг гар утас бүтээсэн талаараа өмнө нь танилцуулж байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"XIAOMI" компани тоглоомчдод зориулсан ухаалаг гар утас худалдаанд гаргажээ
"XIAOMI" компани тоглоомчдод зориулсан ухаалаг гар утас худалдаанд гаргажээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "XIAOMI" компани компьютер тоглоомчдод зориулан “BLACK SHARK” нэртэй ухаалаг гар утас бүтээсэн талаараа өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл тоглоомчдод зориулагдсан энэхүү өндөр хүчин чадалтай гар утас зах зээлд 480-560 ам.долларын үнэтэй худалдаалж эхэлсэн байна.

Сүүлийн үед ухаалаг гар утас үйлдвэрлэгчид болон компьютер үйлдвэрлэгчид компьютер тоглоом сонирхогчдод зориулан тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай гар утас болон компьютер бүтээх болсон. Энэ салбарт Хятадын томоохон компаниудын нэг болох "XIAOMI" компани ч нэгдээд байна.

Хүчин чадал, үзүүлэлтийн талаар гайхалтай болсон хэмээн онцолж байгаа юм. Өөртөө Снейпдрагон 845 процессортой, шуурхай санах ойн багтаамж буюу рам нь 6 гегабайт болсон бол санах ойн багтаамж нь 64 гегабайт болсон. Нэмэлтээр санах ойн багтаамжийг өсгөх боломжтой аж.

Түүнчлэн нэмэлтээр "Шарк Гэйм Пад" нэртэй тусгай зориулалтын суурилуулагч хэрэгсэлтэй болсон. Энэ нь гар утсыг тоглоомын консоль мэт харагдуулах юм байна. Мэдээж тоглох боломжийг илүү өргөн болгож өгч байгаа аж. Тоглоход илүү хялбар, тухтай амар байх болно гэжээ.

Хуваалцах