Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад 69.1 хувийн саналаар түүнийг тус сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байсан юм.

Хуваалцах