Яаралтай түргэн тусламжийн хүрэх хугацааг богиносгох хэрэгтэй
Дэлхийн улс орнуудад яаралтай түргэн тусламж хүрэх хугацаа дунджаар 4-8 минут байдаг.
Мэдээллийн алба

Дэлхийн улс орнуудад яаралтай түргэн тусламж хүрэх хугацаа дунджаар 4-8 минут байдаг. Харин манай улсад дунджаар 20-25 минут байна. Энэ хугацааг богиносгох, яаралтай түргэн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт гэсэн хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж Японы "Жайка" олон улсын байгууллагын төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки ярилаа.
Энэ тухай тэрбээр “Монголын яаралтай тусламжийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлууд-2018” чуулганы үеэр онцолсон юм. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















