Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармаг-Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

Яармаг-Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны зургаадугаар сарын 15-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармаг-Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна
Яармаг-Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна. Зураг: МҮОНРТ

Яармаг-Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000 метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ.

Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачааллыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас Яармаг-Нисэхийн замын гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжгүй болоод байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчин, зам тээврийн ослоос болгоомжлохыг анхааруулж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ.

Хуваалцах