Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 30 хэм хүйтэн

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 30 хэм хүйтэн
Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 30 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний 16 цагаас 22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цагаас 11 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 9-11 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16,17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах