Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаанд хаана
Өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замыг хаах юм байна. Учир нь "Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгий
Мэдээллийн алба

Өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замыг хаах юм байна. Учир нь "Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг түр хугацаанд хааж, асфальт-бетон хучилтын ажил хийхээр болжээ.
Зам хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид Ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих боломжтой ажээ.


















