Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлсэн.

Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Хуваалцах