Яармагийн төмөр гүүрийг гурван жил ашиглана
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус гүүртэй зэрэгцээ 243 метр төмөр гүүрийг угсарч дуусган ашиглалтад оруулаад байгаа.
Мэдээллийн алба

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус гүүртэй зэрэгцээ 243 метр төмөр гүүрийг угсарч дуусган ашиглалтад оруулаад байгаа. Энэ гүүрийг гурван жил л ашиглах ёстой юм. Тус гүүрэн дээгүүр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тонн бөгөөд энэхүү журмыг мөрдөөгүйн улмаас сүүлийн үед гүүр их гэмтэж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


















