Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг хаагаад байна

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны 10.00-20.00 цагийн хооронд түр хугацаагаар хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг хаагаад байна
Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг хаагаад байна. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны 10.00-20.00 цагийн хооронд түр хугацаагаар хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.



Тус гүүр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар түр гүүрийг гурван жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгараад байгаа юм.

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрч, түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм байна.

Хуваалцах