Яармагийн түр төмөр гүүрийн хөдөлгөөнийг хаана
Өнөөдөр өглөө 12.00 цагийн орчимд Яармагийн түр гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан.
Мэдээллийн алба

Өнөөдөр өглөө 12.00 цагийн орчимд Яармагийн түр гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас Яармагийн түр төмөр гүүрэнд эвдрэл гарсан тул өнөөдрөөс эхлэн гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хааж засварын ажил хийх болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Засварын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийх бөгөөд засварын ажлын хугацаанд хуучин төмөр бетон гүүрийг 2 чиглэлийн хөдөлгөөнтэй болгох юм.


















