Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ягаан суудал” аян эхэлнэ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6дугаар сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан "Ягаан сууда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ягаан суудал” аян эхэлнэ
“Ягаан суудал” аян эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6дугаар сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан "Ягаан суудал" байршуулах аяныг эхлүүлж байна.

Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 06дугаар сарын 30-ны 15:00 цагт Автобус баaзын 1-р нэгтгэл дээр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 89110203, 91059098 утаснаас авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах