Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ
Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 удаагийн нислэгээр Оросын Холбооны Улсаас 114 оюутан болон ялалтын түүхт 75 жилийн ойн сүрт жагсаалд оролцсон Монголын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн нийт 75 албан хаагчид эх орондоо ирлээ.

Тусгай үүргийн нислэгээр ирж буй оюутнуудыг ХӨСҮТ, ЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний алба хаагчдыг Бага баян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлахаар халдваргүйжүүлэлт, тээвэрлэлтийн ажил одоо зохион байгуулагдаж байна.

Алба хаагчдын гар тээш, тээвэрлэх автобусны эцсийн халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Ц.Энхбаяр болон Хариу арга хэмжээний 1 дүгээр багийн ахлагч Ц.Отгонцэцэг нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах