"Ялалтын дөл" тойрон аялал болно
Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас Монгол Улсын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75 залуу оролцох бөгөөд Монголын талаас оролцох 75 залууг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна.
Мэдээллийн алба

"Ялалтын дөл" залуучуудын дөрөв дэх удаагийн тойрон аялал Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ирэх наймдугаар сарын 22-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас Монгол Улсын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75 залуу оролцох бөгөөд Монголын талаас оролцох 75 залууг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна. Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой шалгуураар сонгох аж. Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчаачиж өгч бүртгүүлж болох юм байна. Сонгон шалгаруулалт наймдугаар сарын нэгнээс эхлэх аж.


















