Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ялбагийн хөндийг нөхөн сэргээснээр Ялбагийн гол урсаж Ерөө голдоо цутгаж байна

Энэ үеэр сав газрын захиргааны албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулж, ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэв. Сав газрын захиргаадыг завиар хангаж, усны нэгдсэн зөвлөгөөнийг хийж албан хаагчдын цалин, хангамж, ажиллах нөхцөлийг сайжруулж, мэдлэг ур чадвар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ялбагийн хөндийг нөхөн сэргээснээр Ялбагийн гол урсаж Ерөө голдоо цутгаж байна
Ялбагийн хөндийг нөхөн сэргээснээр Ялбагийн гол урсаж Ерөө голдоо цутгаж байна. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр сав газрын захиргааны албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулж, ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэв. Сав газрын захиргаадыг завиар хангаж, усны нэгдсэн зөвлөгөөнийг хийж албан хаагчдын цалин, хангамж, ажиллах нөхцөлийг сайжруулж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэн олон улсын туршлага солилцох асуудалд анхаарал хандуулан ажиллахаар боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох газруудтай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас эвдрэлд оруулсан байсан талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлж, эхнээс нь бүрэн гүйцэтгэсэн талбайг хүлээн авсан. Үүний үр дүнд Ялбагийн гол урсаж, Ерөө голдоо цутгаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах