Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийгдлээ

Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Цагаанхайрхан сумын нутаг “Өндөр цахир” хэмээх газарт сэргэн нутагшиж байгаа Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийгдлээ
Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийгдлээ. Зураг: МҮОНРТ

Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Цагаанхайрхан сумын нутаг “Өндөр цахир” хэмээх газарт сэргэн нутагшиж байгаа Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийв.

Ажиллах явцдаа Цагаанхайрхан сумын 5 иргэнд байгаль орчны сурталчилгаа хийж сэргэн нутагшиж байгаа Янгирыг харж хамгаалах, үргээж цочоохгүй байх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Мөн хөрлөж хунгарласан цасыг 50 орчим метр цэвэрлэж зорьсон газраа хүрчээ.

Тус ажлыг зохион байгуулахад хамгаалалтын захиргаанаас 5 албан хаагч, орчны бүсийн Цагаанхайрхан сумын 5 албан хаагч нийт 10 албан хаагч оролцсон байна. Байгалийн зэрлэг амьтныг хамтдаа хамгаалцгаая.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах