Япон автомашинд цацрагийн бохирдлын хэмжилт хийлээ
“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Цөмийн болон
Мэдээллийн алба




“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэстэй хамтран “Прогресс транс”-ын гүний гаалийн хяналтын бүсэд цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, хүн амыг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх зорилгоор Япон Улсаас импортоор орж ирж буй 20 автомашинд цацрагийн хэмжилт хийж, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт, зөвлөмж өгч ажиллаа. Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илрээгүй. Шалгалтыг ЭАХХУБ Ж.Гэрэлмаа ХЧСХУБ С.Рэнчинлхам,ЦЦАБХХ Ч.Өсөхжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.Эх сурвалж: НМХГ


















