Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө
Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпын гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө.

Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Хуваалцах