Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улсын Ерөнхий сайд асан Ё.Нода айлчлав

Монгол Улсад есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд айлчилсан Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзав.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын Ерөнхий сайд асан Ё.Нода айлчлав
Япон улсын Ерөнхий сайд асан Ё.Нода айлчлав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд айлчилсан Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Болд Ё.Нода-гийн Ерөнхий сайд байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж байсныг өндрөөр үнэлээд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалаар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлж, стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд асан Ё.Нода хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Түлхүүр үг:Япон улсын Ерөнхий сайд асан Ё.Нода айлчлав
Хуваалцах