Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэ-гийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэ-гийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирэв.
Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.


Гэрэл зургийг ГХЯ-ны цахим хуудаснаас авч ашиглав.


















