Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улсын тусламжаар СТӨ-ний концертын бага танхимыг засаж, тохижууллаа

Энэ төслийн нийт өртөг 83,056 ам.доллар буюу 236,213,000 төгрөг болсон аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын тусламжаар СТӨ-ний концертын бага танхимыг засаж, тохижууллаа
Япон улсын тусламжаар СТӨ-ний концертын бага танхимыг засаж, тохижууллаа. Зураг: МҮОНРТ

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд “Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын төсөл”-ийн ажлыг хэрэгжүүлж дууссан байна.

Тодруулбал, “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд 2022 оны сүүлээр Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын ажлыг гүйцэтгэж дуусчээ. Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Улсын Филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Дээрх төслийн хүрээнд Монгол Улсын Филармони (Симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга)-ийн үндсэн байр болох концертын танхимыг засаж, тохижуулжээ.

Энэ төслийн нийт өртөг 83,056 ам.доллар буюу 236,213,000 төгрөг болсон аж.

Ташрамд дуулгахад, Япон улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрт “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10 (хэрэгжиж буй төслийг оролцуулан), олгосон мөнгөн дүн 696,291 ам.доллар болсон байна.

Хуваалцах