Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японд шинэ хууль баталсныг Мьянмарт нааштайгаар хүлээн авчээ

Өчигдөр Японд гаднаас ажиллах хүч авах тухай хуулийг шинэчилснийг Мьянмарт нааштайгаар хүлээн авлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд шинэ хууль баталсныг Мьянмарт нааштайгаар хүлээн авчээ
Японд шинэ хууль баталсныг Мьянмарт нааштайгаар хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Японд гаднаас ажиллах хүч авах тухай хуулийг шинэчилснийг Мьянмарт нааштайгаар хүлээн авлаа. Энэ хуулийг баталснаар ажиллах хүч маш их дутагдалтай Японд гадны олон мянган хүн хуулийн дагуу ажиллах боломж гарч байгаа юм.

Мьянмарт л гэхэд Японд ажиллах хүсэлтэй хүн маш их байна. Японд ийм хууль баталсантай холбогдуулан Мьянмарын нэг их сургуульд япон хэлний хичээл заах болжээ.

Япон хэлний багшийн хэлснээр Мьянмарын залуучууд япон хэлийг сайн сурах юм бол Японд очоод ажилтай болох боломжтой болохоос гадна ар гэрээ ч тэжээх боломжтой болох юм.

Хуваалцах