Японоос ирсэн 62 хүний шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.05/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.05/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Дэлхийн хэмжээнд 209 оронд коронавируст "Ковид-19" халдвар бүртгэгдсэн байна.
- Өнөөдрийн байдлаар, дэлхий нийтэд 1 сая 201 мянга гаруй хүн "Ковид-19" халдвар авч, 67 мянга гаруй хүн нас барсан байна.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
- 2020.04.03-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн иргэдээс 62 хүний шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 сэжигтэй тохиолдлын шинжилгээнд халдвар илрээгүй.
- "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 169, "Зүчи" зочид буудалд тусгаарлагдсан 4, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Тандалт, судалгааны хүрээнд хийсэн 26 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-ийн хувьд, нийт 337 шинжилгээ хийсэн бөгөөд "Ковид-19" халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2334 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал хэвийн байна.


















