Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы Ерөнхий сайд асан таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээнэ

Япон Улсын Ерөнхий сайд асан Абе Шинзо аалал төгссөнтэй холбогдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хот дахь өргөөндөө эмгэнэлийн дэвтэр нээхээр болсон талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд асан таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээнэ
Японы Ерөнхий сайд асан таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Ерөнхий сайд асан Абе Шинзо аалал төгссөнтэй холбогдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хот дахь өргөөндөө эмгэнэлийн дэвтэр нээхээр болсон талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


Тус Элчин сайдын яам нь Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээж байгаа бөгөөд, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг 7 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авах болсныг мэдэгдье.

Хэзээ: 7 дугаар сарын 13 /Лхагва/, 14/ Пүрэв/-ний өдөр
10:00~12:00, 14:00~17:00

Хаана: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөө

Анхаарах зүйл:

ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.

ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.

Мөн 7 дугаар сарын 14 / Пүрэв/-ний өдөр дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авч байна.

Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)

Агуулга:

1. гарчиг:【эмгэнэл илэрхийлье】
2. Овог Нэр:
3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):
4. Зурвас:...

Хуваалцах