Японы Ерөнхий сайд газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад очно
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад ням гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ.
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад ням гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар тус улсын Засгийн газар мэдэгдлээ.
К.Фүмио Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсэд очих үеэрээ нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байгаа иргэдтэй уулзаж, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй санал солилцоно гэлээ.
Газар хөдлөлтөд гэр орон нь нурж сүйдсэн иргэдийн байрыг засварлах, шинээр барихад багагүй хугацаа шаардагдах тул түр орон сууц барих, ажил үргэлжилж байгаа юм. Ишикава мужийн засаг захиргааны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо бямба гарагийн үдийн байдлаар 220 хүн болсон байна.


















