Японы “NavE”-г долоон секундэд ялсан Т.Нямжаргал “Road to UFC”-д оролцоно
Тиймээс аваргын бүсээ эргүүлэн өгөх болсон байна.
Мэдээллийн алба

Японы холимог тулааны "Гладиатор" холбооны “Gladiator 021” тэмцээнд Японы “NavE”-г долоон секундэд хүнд цохилтоор ялж, тус холбооны хөнгөн жингийн аварга болсон Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Road to UFC”-д оролцохоор болжээ.
Тиймээс аваргын бүсээ эргүүлэн өгөх болсон байна.
Т.Нямжаргал “Gladiator холбооны аварга болсноор “Road to UFC”-д орох хаалга нээгдсэн. Gladiator холбооны бүх ажилтан, надтай тулалдсан NavE тулаанч, хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье. Удахгүй Road to UFC-д тулалдах ч та бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Цаашдаа миний араас олон монгол залуу гарч ирж, аварга болоосой” гэж ярьжээ.


















