Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы статистикийн товчооны судалгааны баг Үндэсний стастикийн хороонд ажиллаж байна

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг Японы статистикийн товчооны судалгааны багийнхантай уулзлаа. Японы Статистикийн товчооноос Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд байгааг судалж, танилцаж цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөгөө өгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы статистикийн товчооны судалгааны баг Үндэсний стастикийн хороонд ажиллаж байна
Японы статистикийн товчооны судалгааны баг Үндэсний стастикийн хороонд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг Японы статистикийн товчооны судалгааны багийнхантай уулзлаа. Японы Статистикийн товчооноос Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд байгааг судалж, танилцаж цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.

Өнгөрсөн жил манай улсад Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд Сайд Кэнжи Харада Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаад явсан билээ.
Тус уулзалтын үргэлжлэл болгон Японы статистикийн товчооны дэд захирал бөгөөд Статистикийн мэдээллийн системийн менежментийн газрын дарга Ейжи Мүнаката, Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Ёосүке Акаши, Судалгааны багийн ахлагч Томоюүки Курода, ахлах судлаач Кейсүкэ Камата нар манай хороонд ажиллахаар боллоо.

Японы статистикийн товчооны Статистикийн мэдээллийн системийн менежментийн газрын дарга Ейжи Мунаката “Бид танай байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Өөрийн улсын статистикийн байгууллагад ашиглаж байгаа оновчтой, үр дүнтэй аргыг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл технологийн газарт хэрхэн ашиглах, илүү үр өгөөжтэй болгох талаас нь хамтарч ажиллах болно. Үйл ажиллагаатай танилцах хугацаанд ойлгомжгүй, асууж лавлах зүйлд нээлттэй хандахыг хүсэж байна. Мөн танай байгууллагын мэдээлэл технологийн газарт бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг статистик өндөр хөгжсөн, дэлхийн манлайлагч улс орнуудын нэг манай улсын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж, дэвшилтэт шинэ, санал зөвлөмжөө хуваалцахыг хүслээ.

Хуваалцах