Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Японы Засгийн газар цунами болохгүй гэж мэдэгдлээ

Японоос “Монголын мэдээ”-гийн сурвалжлагч Н.Базарсүрэн дөнгөж сая мэдээ ирүүллээ. Японд өнөө өглөө болсон хүчтэй газар хөдлөлт, цунами үүсэх эрсдэл одоо ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Засгийн газар цунами болохгүй гэж мэдэгдлээ
Японы Засгийн газар цунами болохгүй гэж мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Японоос “Монголын мэдээ”-гийн сурвалжлагч Н.Базарсүрэн дөнгөж сая мэдээ ирүүллээ. Японд өнөө өглөө болсон хүчтэй газар хөдлөлт, цунами үүсэх эрсдэл одоо ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөө өглөө 5:59 цагт Японы Фукушима аймагт 7.4 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Бусад хот аймгуудад хүчтэй мэдрэгдсэн уг газар хөдлөлт 30 км газрын гүнээс үүссэн ажээ. Мөн газар хөдлөлтөөс үүссэн далайн давалгаа нь Номхон далайгаар захлагддаг Чиба, Ибараки, Мияаги, Аомори аймагт 40-50 см, Фукушима аймгийн Соүмад 90 см, Мияаги аймгийн Сэндай боомтод 1.4 метр өндөр байсан гэдгийг тогтоожээ.

Цунами аюулыг сануулах, сэрэмжлүүлэх, мөн түр хоргодох байранд яаралтай шилжихийг 3 минут тутамд олон нийтэд мэдээлж байсан байна. Энэ үеэр Аргентин улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн бага хурал хийлгэж, олон нийтэд анхаарал болгоомжтой байхыг сануулан, бүх хүчээ дайчлан ажиллахыг чиглэлийн хүчний болоод мэргэжлийн яамдад үүрэг өглөө. Үдээс өмнө цаг агаар тогтуун болж далайн давалгаа аажмаар намжиж, цунами болохгүй гэдгийг Засгийн газраас зарлаж байлаа.

Одоогийн байдлаар хэдэн хүн түр хоргодох байр болон гэрээсээ хол явсныг, мөн хэр хэмжээний хохирол гарсныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Бэртэж гэмтсэн 13 хүн байгаа гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байгаа юм.

2011 оны газар хөдлөлтөөр дэлбэрэлт болсон Фукушимагийн атомын цахилгаан станцын засварын ажлууд өнөөдөр газар хөдлөх үеэр бүрэн зогссон байна.

Хуваалцах