Японы зүрхний эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар хөдөө орон нутагт ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар хөдөө орон нутагт ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийж байгаа юм. Өнгөрөгч өдөр эмч мэргэжилтнүүд Сэлэнгэ аймагт ажилласан бол өнөөдөр Дархан-Уул аймагт үзлэг оношилгоо хийж байгаа ажээ.
Эмч нар үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.


















