Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ятгах тусам нягтал

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ятгах тусам нягтал
Ятгах тусам нягтал. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах