Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Явган хүний зам" аян үргэлжилж байна

Аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто замын дагуух явган хүний замыг чөлөөллөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Явган хүний зам" аян үргэлжилж байна
"Явган хүний зам" аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто замын дагуух явган хүний замыг чөлөөллөө.

Тухайн хэсгийн 38 метрт явган хүн явах боломжгүй авто машины замаар явдаг байсан бол хашааг буулгаж, тохижилтын ажил хийснээр иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.

Энэ дашрамд, газраа чөлөөлж явган хүний зам гаргах ажлыг дэмжсэн Грийн хаус хотхоны оршин суугч Д.Дэнсмаа, Д.Оюунбилэг нарт нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Хуваалцах