Явган маршийн явцад дөрвөн цэгт үүрэг гүйцэтгэв
Маршийн явцад хичээлийн дөрвөн цэгт буюу инженерийн бэлтгэл, тактикийн норматив биелүүлэх, тактикийн баримжаалал, байр зүйн баримжаалал гэсэн сэдвээр хошууч Д.Алтаншагай, хошууч Ц.Мөнхбаяр, ахлах дэслэгч Ж.Батбаяр, ахлах дэслэгч Б.Хээруугаа, ахлагч Б.Батболд удирдан явуулав.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 186 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 4 дүгээр сарын 21-ний өдөр бие бүрэлдэхүүнээ 30 километрийн явган марш үйлдүүллээ. Маршийн явцад хичээлийн дөрвөн цэгт буюу инженерийн бэлтгэл, тактикийн норматив биелүүлэх, тактикийн баримжаалал, байр зүйн баримжаалал гэсэн сэдвээр хошууч Д.Алтаншагай, хошууч Ц.Мөнхбаяр, ахлах дэслэгч Ж.Батбаяр, ахлах дэслэгч Б.Хээруугаа, ахлагч Б.Батболд удирдан явуулав.
Бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, албан тушаалд нь сурган дадлагажуулах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор явагдсан тус сургалтаар алба хаагчид өмнөө тавигдсан үүргээ амжилттай гүйцэтгэж чадсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















