“Явган зам” дэд хөтөлбөрийг баталлаа
Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу Аймгийн ИТХ-ын хуралдаанаас “Явган зам” дэд хөтөлбөрийг баталлаа.
Мэдээллийн алба

Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу Аймгийн ИТХ-ын хуралдаанаас “Явган зам” дэд хөтөлбөрийг баталлаа.
2004 оноос тус аймагт орон нутгийн суурьшлын бүс өргөжин тэлж шинэ хороолол, барилга байгууламжууд, гэр хорооллын хүрээ хэд дахин өсөн нэмэгдсэн байна. Суурьшлын бүс нэмэгдэх хэрээр гудамж, явган хүний зорчих замын сүлжээ байгуулах ажил хоцрогдолтой байгаа нь хөрсний эвдрэл, бохирдол, экологийн доройтол үүсэх нөхцөлийг бий болгож, хот тохижилт болон ногоон байгууламжид сөрөг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс тус хөтөлбөрийг 2018-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийн үр дүнд зориулалт, байршлаас хамааран өнгө, технологийн шийдлийг тодорхойлсон загвар зураг бүхий нэгдсэн нэг төлөвлөлтэй болж, хотын төвийн зургаан гудамжны бүрэн явган зам шинэчлэгдэх аж. Нийтийн эрүүл мэндийг дэмжсэн замын маршрутыг гарган батлуулж, төлөвлөлтийн дагуу шинэ замууд бий болох юм.


















