Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ
Зам тээврийн осол гаргаад ослын газрыг орхиж зугтсан хоёр ч тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Зам тээврийн осол гаргаад ослын газрыг орхиж зугтсан хоёр ч тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баруун салаа, Мон-лаа компанийн хойд замд мотоцикльтой хүн "Hyundai Sonata" маркийн авто машинтай мөргөлджээ. Ослын улмаас Ховд аймгийн Манхан сумын харьяат 20 настай М гэгчийг гэмтсэн бөгөөд мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү осол гаргаж, хэргийн газраа орхин явжээ.
Мөн Баянгол дүүргийн зургаадугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө Түмэн плазагийн урд замд "Hyundai Accent" 64-58 сери тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч болох БЗД-14 хороонд оршин суух 22 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээн хэрэг ослын газрыг орхиж явсан байна. Тиймээс дээрх ослыг харсан хүн ЗЦГ-ын 124 шуурхай утсанд мэдэгдэхийг уриаллаа.


















