Явуулын амбулаторийн үзлэгт 7078 хүн хамрагдав
Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, хэнийг ч орхигдуулахгүй үзүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар сумдад явуулын амбулаторийн үзлэг, шинжилгээ хийж байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар Зүүнбаян, Улаанбадрах, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд явуулын амбулаторийн үзлэгийг ЭМС-ын сайдын 2016 оны А/147 тоот тушаалын дагуу хийлээ. Нарийн мэргэжлийн дотор, хүүхэд, мэдрэл, эмэгтэйчүүд, халдварт, нүд, чих хамар хоолой, шүд, эхо, лабораторийн эмч нар давхардсан тоогоор нийт 7078 иргэнд үзлэг хийжээ.
Уг явуулын амбулаторийн үзлэгээр 448 өвчлөлийг шинээр илрүүлж, 368 хүнийг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, 8223 хүнд эмчилгээ зөвлөгөө өгсөн байна.