Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллуулж байгаа Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15 хорооны 84-ын буудал дээр ажиллаж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна
Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллуулж байгаа Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15 хорооны 84-ын буудал дээр ажиллаж байна.

Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлснээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байруудтай танилцаж байнгын, цагийн болон түр ажлын байранд шууд зуучлагдах боломжтойгоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл авах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах юм байна.

Мөн оюутан, залуучуудыг бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллуулах зорилготой “Бүтээн байгуулалт” төсөлд бүртгэж оролцуулах боломж олгоно. .

Хуваалцах