Ё.Отгонбаяр гишүүнийг "айлгасан" төмөр эрх мэдэлтнүүдэд цочроо өгөх болов уу
Өнөө өглөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын толгой дээр барилгын төмөр унах шахжээ. Эрхэм гишүүн төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэргэдүүр явж байтал гэнэт дээрээс барилгын төмөр унасан байна.
Мэдээллийн алба

Өнөө өглөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын толгой дээр барилгын төмөр унах шахжээ. Эрхэм гишүүн төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэргэдүүр явж байтал гэнэт дээрээс барилгын төмөр унасан байна. Азаар төмөр Ё.Отгонбаяр гишүүнээс гуравхан алхмын цаана газардсан гэнэ.
Сүүлийн үед барилгын аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөгдөхгүй, үүнээс улбаалан эрдэнэт хүний амь насанд хүрэх, эд материалын хохирол учруулах нь энүүхэнд хаяа хатавчны асуудал болоод байна.


















