Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.25/ Офиц

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шат эхэллээ
Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шат эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.25/ Офицеруудын ордонд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэлтсийн даргаас дээш албан тушаалтнууд оролцов.

Энэ үеэр үзлэгт хамрагдаж буй удирдах бүрэлдэхүүн Сэтгэл зүй, ёс зүйн байдал, Цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалтад хамрагдсан бөгөөд энэ сарын 26-ны өдөр “Биеийн зохистой харьцааны үзлэг”, 27-ны өдөр Бие бялдрын бэлтгэлжилтийн үзлэгт хамрагдсанаар гуравдугаар шатны үзлэг өндөрлөнө.

Гуравдугаар шатны үзлэг баруун, зүүн болон төвийн бүсэд ирэх 10 дугаар сард үргэлжлэх юм.

Хуваалцах