Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЮНЕСКО-гийн Орлогч захирал Стефаниа Жианнинитай уулзав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Боловсрол хариуцсан дэд захирал хатагтал Стeфаниа Жианнинитай уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-гийн Орлогч захирал Стефаниа Жианнинитай уулзав
ЮНЕСКО-гийн Орлогч захирал Стефаниа Жианнинитай уулзав. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Боловсрол хариуцсан дэд захирал хатагтал Стeфаниа Жианнинитай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд 2021 оны 12 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан Боловсролын салбарын Rewired дээд хэмжээний үеэр ярилцаж байсан техник, мэргэжлийн боловсрол, сургалт болон ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үнэн зөв тохирцтой статистик мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний бенчмаркийг бий болгох асуудлыг дахин ярилцан, бодит ажил болгох чиглэлээр ажлыг хэсэг гарган хамтран ажиллах санал гаргалаа.

Түүнчлэн "Ковид-19" цар тахлаас болж улс орны нийгэм эдийн засаг тэр тусмаа боловсролын салбарт ихээхэн урдаас төсөөлж байгаагүй бэрхшээл тулгарч Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх тал дээр ухралт гарсан ч Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн хоцрогдлыг арилгах талаар олон талт үйл ажиллагаа явуулж байгаа нь үр дүнгээ өгч эхэлж байгааг дурдав.

Түүнчлэн ЮНЕСКО-гоос сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарын суурь судалгааг хийж, боловсролын бодлогын шинжилгээ хийж зөвлөмж гаргасан нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийг боловсруулахад ихээхэн тус нэмэр болсон тухай цохон тэмдэглэж, цаашид хамтран ажиллах саналуудын талаар харилцан солилцлоо.

Манай улсын боловсролын салбарын чадавхыг нэмэгдүүлэх, Боловсролын хүрээлэнгээ өөрчилж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болгосон бөгөөд шинэ залуу боловсон хүчнээр бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдан энэхүү хүрээлэнг бэхжүүлэх, чадваржуулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах