Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей 2022 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах