Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд: Газрын тухай хуулийг эргүүлэн татна

Сүүлийн өдрүүдэд Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотой маргаан нэлээдгүй гарч буй.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд: Газрын тухай хуулийг эргүүлэн татна
З.Энхболд: Газрын тухай хуулийг эргүүлэн татна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотой маргаан нэлээдгүй гарч буй. Уг хуулийн төслийг газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр гадаадын иргэн болон аж ахуйн нэгжүүдийн мэдэлд шилжүүлэх гэж байна хэмээн сөрөг хүчин болон бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа. Үүнээс гадна иргэд ч гэсэн Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцэж, эргүүлэн татахыг шаардаж жагсаал хүртэл зохион байгуулсан. Тэр ч бүү хэл Газрын тухай хуулийн төсөлд нэр нь холбогдсон албан тушаалтнуудыг сүрдүүлж, элдэв мессеж бичих болсон. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өөрийг нь дарамталж сүрдүүлсэн элдэв мессежүүд ирэх болсон талаар олон нийтэд мэдээлсэн.

Энэ бүх эсэргүүцлийг АН-ын бүлэг хүлээж авав бололтой. УИХ-ын дарга З.Энхболд Газрын тухай хуулийн төслийг буцаан татна гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Газрын тухай хуулийн төслийг маргааш өглөө Засгийн газар татаж авна. 2002 оны хуулиа ч гэсэн эргэж харах шаардлагатай. Жич: мессежээ зогсооно уу” хэмээн бичжээ.

Хуваалцах