Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

З.Энхболд орон нутагт ажиллахаар явлаа

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумд ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношлогооны төвийн нээлтэд оролцоно. Улсын Их Хурлын даргын ажлын төлөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалт мөн багтсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Энхболд орон нутагт ажиллахаар явлаа
З.Энхболд орон нутагт ажиллахаар явлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх юм.

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумд ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношлогооны төвийн нээлтэд оролцоно. Улсын Их Хурлын даргын ажлын төлөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалт мөн багтсан байна.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүн дагалдан явлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах