Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Занабазар, Д.Батзул нар шөвгийн наймд ялагдлаа

Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарсан тохиолдолд манай бөхчүүдэд маргааш дагах барилдаан гарна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Занабазар, Д.Батзул нар шөвгийн наймд ялагдлаа
З.Занабазар, Д.Батзул нар шөвгийн наймд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодров.

57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар 1/4 шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Адлан Аскаровт 5:7-гоор, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дамжингийн Батзул Энэтхэгийн Веер Дев Гулиад 1:12-оор тус тус ялагдлаа.

Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарсан тохиолдолд манай бөхчүүдэд маргааш дагах барилдаан гарна.

Хуваалцах