Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ

Баянзүрх дүүргийн 10, 14-р хороонд байрлах "Их сүлд" группын хашаа, "Орнитал Велнесс"-ийн баруун талын каргоны хашаанд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ
Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 10, 14-р хороонд байрлах "Их сүлд" группын хашаа, "Орнитал Велнесс"-ийн баруун талын каргоны хашаанд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ, ЭИХХЦХХ, БЗД дэх МХХ-ийн холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг илрүүлж түр хугацаагаар битүүмжлэн, илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзгаар оруулж ирж Замын-Үүдэд агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг аж.

Хуваалцах