Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Загасчлахаар яваад сураггүй алга болжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Загасчлахаар яваад сураггүй алга болжээ
Загасчлахаар яваад сураггүй алга болжээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 19:43 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын 7 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, нийт ар гэрийн 15 хүн, нийт 29 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 11 дүгээр сарын 14-ний өдөр анх тор тавьсан байж болзошгүй газраас 5 км тойрогт нуурын усанд, нуурын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг 18:30 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 09:00 цагт дахин эхлүүлээд байгаа аж.

Хуваалцах