Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна

Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам Зайсан толгойн зүүн талаар нэмэлт замыг засварлаж шинэчлэх тохижилтын ажлыг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна
Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам Зайсан толгойн зүүн талаар нэмэлт замыг засварлаж шинэчлэх тохижилтын ажлыг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагууд (УСУГ, НАЗГ) хийж гүйцэтгэж байна.

Энэ зам ашиглалтад орсноор Зайсан толгойн тойрогт үүсдэг авто замын эргэлтийн ачаалал буурах, замын хөдөлгөөний эрчмийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг өргөжүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хийж буй энэ ажилд хамтран ажиллахыг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

Хуваалцах