Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайсангийн гудамжаас “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх шинэ авто замын нээлт боллоо

Өнөөдөр Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайсангийн гудамжаас “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх шинэ авто замын нээлт боллоо
Зайсангийн гудамжаас “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх шинэ авто замын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт боллоо. Уг авто замын барилгын ажлыг гуравдугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны зургаадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад бүрэн оруулсан байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14 м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ

Хуваалцах